Трамп, Ким нарын уулзалтаас өмнө АНУ, БНАСАУ-ууп хэлэлцээ хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Ханойд уулзахаар төлөвлөөд буй.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны төлөөлөгч Ким Ей Куеон “БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид ойрын үед дахин хэлэлцээ хийж, БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын II уулзалтад бэлтгэл хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.

Тэрбээр “БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид 2-р сарын 17-ноос хойших долоо хоногийн аль нэг өдөр, “Азийн гуравдагч орон”-д дахин хэлэлцээ хийх хүсэлтэй байна. БНАСАУ, АНУ-ын тэргүүн нарын уулзалтын тухай БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ойрын үед АНУ-ын ерөнхийлөгч Трамптай харилцах болно” гэжээ.

БНСУ-ын хэвлэл мэдээллийн үзэж байгаагаар, Мүн Жэ Ин, Трамп нар утсаар хэлэлцээ хийж болзошгүй гэжээ.

АНУ-ын Солонгосын бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Степен Биегун 6-8-нд БНАСАУ-д айлчилж, Солонгосын талын албаны хүмүүстэй хэлэлцээ хийсэн юм.

Хэлэлцээний дараа тэрээр Сөүлд БНСУ, Японы холбогдох албаны хүмүүстэй уулзаж, БНАСАУ-д айлчилсан үр дүнгээ тайлагнажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ