• Бага насны хүүхдээ нийтийн үйлчилгээний газраар дагуулж явбал 100 мянган төгрөгөөр торгоно

    Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар томуугийн вирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг ирэх 3-р сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болсон билээ.

         Энэ хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалт, нийтийг хамарсан арга хэмжээ, кино театр болон ресторан, цайны газар гэх мэт нийтийн үйлчилгээний газруудад 0-10 насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгоод байна.

         Тиймээс эцэг эхчүүд амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлж, бага насны хүүхдээ улам анхаарч, олон нийтийн газраар  дагуулан явахгүй байж, илчлэг хоол хүнс хэрэглэхийн зэрэгцээ амны хаалт тогтмол зүүж байхыг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа.

    Хэрэв бага насны хүүхдээ дагуулан олон нийтийн газраар үйлчлүүлж, дээрх хуулийг зөрчсөн тохиолдолд, зөрчлийн тухай хуулийн 6.20 гэсэн заалтын дагуу 100 мянган төгрөгөөр торгох аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ