Грэммийн шилдэг дуугаар Childish Gambino-гийн “This is America” шалгарав

Грэммийн шагнал нь алтаар бүрсэн пянзны хөгжим бөгөөд Грэммийн шагнал гардуулах анхны ёслолын ажиллагаа 1959 онд болж байсан бол энэ упаа 61 дэх удаагийн ёслол өчигдөр /2019.02.10/ АНУ-ын Лос Анжелес хотноо болж өндөрлөв.

АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал болох Грэмми нь дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, том шагналд тооцогддог.

Грэммийн энэ жилийн шагнал гардуулах ёслол нь жендерийн тэгш эрхийг хамгийн ихээр хүндэтгэсэн, эмэгтэй хөтлөгчтэй, олон эмэгтэй уран бүтээлчид өрсөлдөж байгаагаараа онцлог болсон байна.

Алдарт дуучин Алишэ Кеис энэ жилийн шагнал гардуулах ёслолыг хөтөллөө.

Энэ удаа АНУ-ын каунтри дуучин Кэси Масгрэу хамгийн олон буюу дөрвөн шагналын эзэн болов.

Cardi B “шилдэг реп цомог” шагналыг хүртсэн анхны эмэгтэй болсон бол калуу дуучин H.E.R хоёр шагналын эзэн боллоо.

Childish Gambino-ийн “This is America” “оны шилдэг дуу” тэргүүтэй дөрвөн шагнал хүртсэн бол Дуучин Ariana Grande “Sweetener” дуугаараа анхны Грэммийн шагналаа авлаа.

Дуучин Женнифер Лопез 61 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд Алиша Кеис, Ne-Yo нартай хамт тайзан дээр гарсан төдийгүй “The Best Things in Life Are Free,” “Do You Love Me”, “Please Mr. Postman” зэрэг дуу дууллаа.

Гэвч хар арьстнуудыг хөгжмийн ертөнцөд хүчээ авахад гол нөлөө үзүүлсэн АНУ-ын “Мотаун” дуу бичлэгийн студиэс гаргасан алдартай дуунуудыг Женнифер Лопез ковер хийсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ.

“The Shallow” дуу хамгийн хүлээлттэй нь байлаа. Дуучин Лэди Гага, жүжигчин Брэдли Күүпер нарын хамтран дуулсан энэхүү дууг Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзан дээр Лэди Гага Марк Ронсоны хамт дууллаа.

Грэммийн шагнал гардуулах ёслолын хамгийн том шагнал нь “оны шилдэг дуу” билээ. Энэ жил тус шагналыг Childish Gambino “This is America” дуугаараа хүртэв.

Энэ төрөлд “All the Stаrs”, “Boo’d Up”, “God’s Plan”, “In My Blood”, “The Joke”, “The Middle”, “Shallow” зэрэг дуу өрсөлдсөн бөгөөд “This is America” дуу нь энэ төрөлд шалгарсан анхны хип хоп дуу боллоо. Энэ дуу нь мөн “шилдэг клип”, “шилдэг реп дуу” зэрэг төрлүүдэд мөн шалгарч, Грэммийн шагнал авсан.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ