• Автобусны буудал дээр удаан зогсвол эрх хасна

    Нийслэлийн “Замын цагдаагийн газар”, “Нийтийн тээврийн газар” болон “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-тэй хамтран “Автобусны зогсоол” нэртэй нэгдсэн арга хэмжээг энэ сарын хоёрны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж буй билээ.

    Энэхүү арга хэмжээний хүрээнд “Сонгино хайрхан” дүүрэг дэх “Замын цагдаагийн тасаг”-аас, замын хөдөлгөөний дүрмийн 11-5 “В” гэсэн заалтыг зөрчиж  нийтийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож, нийтийн тээврийн хэрэгсэлд саад учруулсан жолооч нарын эрхийг хасаж захиргааны арга хэмжээ авч эхэлсэн байна.

    Иймд  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож буй жолоочид  дүрмээ биелүүлж,  нийтийн тээврийн хэрэгсэлд саад учруулахгүй замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

    П.Бат

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ