• Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг шүүн хэлэлцэж байна

    Самбаа Г

    Самбаа Г

    2019-02-11

    АТГ-аас өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг баривчилсан.

    АТГ-аас тус сургуульд БСШУСЯ-наас цохолттой ирсэн 41 хүүхэд элсүүлсэн, сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна гэж мэдээлж байсан.

    Мөн тэрбээр дараахан нь авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шүүн хэлэлцэж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ