• Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нөхөр Төрийн албаны зөвлөлд томилогджээ

    Төрийн албаны зөвлөлийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг намрын чуулганы сүүлчийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн.

    Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж, томилсон билээ.

    Харин Б.Идэрчулуун нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нөхөр бөгөөд  Төрийн албаны зөвлөлд референт, ахлах шинжээч, ажлын албан дэд  даргаар тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ.

    Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Б.Идэрчулуун нь  эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажиллаж байгаа аж.Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ.2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байсан аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ