ОУВС-гийн захирал Кристин Лагард: Ядуу орнууд зөвлөх үйлчилгээнд олон сая ам.доллар зарцуулдгаа болих хэрэгтэй

Олон улсын валютын сан (ОУВС) -ын захирал Кристин Лагард Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад шаардагдах санхүүжилтийн талаар ярьж байхдаа ийнхүү хэлэв:

Ядуу орнууд хөгжлийн стратегийн бодлого төлөвлөлтөд олон улсын зөвлөх байгууллагуудыг сая сая ам.доллар зарцуулан хөлслөхөө болих хэрэгтэй.

Лагард тухайн танхимд байсан McKinseys, Bostion Consulting групп болон бусад зөвлөх үйлчилгээний компаниудын төлөөллүүдийг түүний шүүмжийг анхааралтай сонсохыг хүсэн яриагаа ийнхүү эхлүүлэв:

“Хэрэв энд МкКинсейс, Бостоны Консалтинг группын төлөөлөгчид байгаа бол намайг анхааралтай сонсоосой гэж хүсч байна.
Бага орлоготой, дөнгөж хөл дээрээ өндийж буй эдийн засагтай олон улс орнууд стратегийн төлөвлөгөөгөө боловсруулахад зөвлөх үйлчилгээнд хэд хэдэн саяар нь зарцуулж байна. Ийнхүү хэд хэдэн сая ам.долларыг зөвлөх үйлчилгээнд зарцуулахын оронд НҮБ-аас гаргасан 17 зорилтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг урьтал болгоосой.

Харин зөвлөх нь тухайн улс орны яг одоо байгаа цэгээс нь ажлаа эхлээсэй. Зөвлөхийн хийж гүйцэтгэж буй ажил нь бодит байдалд тулгуурласан байх хэрэгтэй. Click To Tweet Байгаа зүйлийг дахин шинэчлэн бүтээх шаардлагагүй, шаардлагатай бүх зүйлс нь тэнд байгаа.

Ийм зарчмаар ажиллавал үр ашиггүй зарцуулагдаж байгаа олон сая ам.долларын зардлыг хэмнэх боломж бүрдэнэ.

Бага орлоготой, тогтворгүй эдийн засаг бүхий улс орнууд дотооддоо үйлдвэрлэж орлогоо нэмэгдүүлж,  цагаан зааны төслүүдийг таслан зогсоох хэрэгтэй. “

Цагаан зааны нөхцөл гэдэг нь эзэмшигч нь зардлаа захиран зарцуулах эрхгүй байхыг хэлдэг. Харин цагаан заан төсөл гэвэл хэрэгжүүлэхийг хүсээгүй эсвэл төслийг хэрэгжүүлэх санхүүжилт нь эргээд дарамт учруулж болохуйц, үзүүлэх үр дүнгийн хувьд хязгаарлагдмал төслийг хэлнэ.

Тэрээр илтгэлийнхээ төгсгөлд “НҮБ-ын гишүүн 193 орон болон олон нийтийн оролцоонд үндэслэн баталсан 17 тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хувийн хэвшлийнхэн онцлох нөлөөтэй” гэж үзэж байгаа тухайгаа хэллээ.

Эх сурвалж: www.pulse.com

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

15 + 11 =