Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзориг томилогджээ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн үүрэгт хугацаа пууссан учир УИХ-ын намрын чуулганаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүний оронд Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилсон байна.Төрийн албан зөвлөлийн 5 гишүүн Төрийн албаны хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу даргаа дундаасаа сонгон томилдог бөгөөд зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан Б.Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн даргаар томилжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч юм.

Б.Баатарзориг ажлын гараагаа багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга,  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

eight + 10 =