• УИХ-ын 36 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээд байна

    Самбаа Г

    Самбаа Г

    2019-02-11

    Авлигын эсрэг хуульд заасны дагуу хуульд холбогдох албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгэж гаргах үүрэгтэй байдаг.

    Энэ дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/ 2007 оноос нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) авч, олон нийтэд мэдээлдэг болсон.

    Өнөөдрийн байдлаар /2019-02-11/ ХОМ-ээ “www.meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн явц 84,1 хувьтай байгаа аж.

    Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 280 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн-36, Дэд сайд-7, Яамдын төрийн нарийн бичгийн дарга-4, Агентлагийн дарга-18, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул-27, бусад -59 нийт 151 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд 53,9 хувийн явцтай байгаа гэнэ.

    ХОМ-ээ мэдүүлэх хугацаа дуусахад 5 хоног үлдээд байгаа ажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ