Монгол түмэн их найрагчаа сүүлчийн замд нь үдлээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр өглөө Улсын драмын эрдмийн театрт салах ёс гүйцэтгэж,сүүлчийн замд нь үдлээ.

Их найрагч хоёрдугаар сарын 5-ны өдөр буюу Сар шинийн нэгний өдөр өвчний улмаас таалал төгссөн юм.

Талийгаачийг өөрийнх нь захисанчлан төрсөн нутаг  Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нутаглуулахаар хөдөллөө. Салах ёс гүйцэтгэх ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий  сайд У.Хүрэлсүх болон   төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

Талийгаачийн дурсгалд төр, засгийн удирдлагууд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд бид их найрагчийн захиж сургаж үлдээсэн соён гэгээрлийн үгсээс энд сийрүүлсэн билээ.

 

Г.Сондор

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

seventeen − 12 =