Парисын Их дуулгаас манай тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд жүдо бөхийн Парисын “Их дуулга тэмцээн” зохион байгуулагдаж 98 орны 609 жүдоч оролцсон бөгөөд манай улсын 21 жүдоч хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ.

Их дуулгаас манай улс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн ба Цэнд-Очирын Цогтбаатар мөнгөн медаль, Дашдаваагийн Амартүвшин хүрэл медалийн болзол хангажээ.

Мөн 48 кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг, 52 кг-ын жинд МУГТ Мөнхбатын Уранцэцэг, 57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн, 90 кг-ын жинд Гантулгын Алтанбагана нар тавдугаар байр эзлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ