• Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнтэй салах ёс хийж байна

    Улсын драмын Эрдмийн театрт  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй  салах ёс гүйцэтгэж байна.

    Талийгаачтай салах ёс гүйцэтгэсний дараа түүний төрсөн нутаг болох Төв аймгийн Баян Өнжүүл суманд нь нутаглуулах ажээ.

    Тэрбээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байлаа.

    Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсан 75 насандаа тэнгэрийн оронд морилсонд гүн эмгэнэл илэрхийлье.

    Ум сайн амгалан болтугай.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ