• Цагаан сарын өрийн тойрог

    LETU Mongolia сургуулийн захирал, дата шинжээч Роберт Ритз Цагаан сарын баяраар монголчуудын  гаргадаг зардал,  өр зээлийн талаарх  статистик мэдээлэлд анализ хийжээ.

    Түүний medium.com дахь блогийн  “ Монголын тухай дата өгүүллэг” буланд нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

    …Улс даяар Цагаан сарын баярт бэлдэхээр хөл хөдөлгөөн ихэсчээ. Засгийн газраас баярын өдрүүдээр түгжрэлийг бууруулахын тулд машинуудыг улсын дугаараар хязгаарлан зорчуулах шийдвэр гаргав. Мөн уламжлалт нарийн боов болох ул боовны үйлдвэрлэл нэмэгдэж байхад нөгөө талд эсрэгээрээ дэлгүүрийн тавиур дээр талхны бараа харагдахаа болих юм. Баярын гол утга учир бол  гэр бүлийнхээ өндөр настнуудад айлчлах бөгөөд энэ  үйл ажиллагаа нь ихэвчлэн гурван өдөр  үргэлжилдэг.   Өндөр настнуудаар зочлохдоо  ихэвчлэн мөнгө өгнө. Харин зочдыг гарахад том, жижиг ямар нэгэн  бэлэг  өгч үдэн гаргадаг ажээ.

    ЗАРДАЛ

    Нэг гэр бүл Цагаан сарын баяраар дунджаар 1 сая 300 мянган төгрөг буюу 500 ам.долларын зардал гаргадаг тухай News.mn-д нийтэлжээ. Энэ  зардлыг тэдний орлоготой харьцуулан үзвэл ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн сарын цалингийн дундаж нь 200 ам.доллараас бага байна. Зах зээлийн судалгаагаар баярын үйл ажиллагаанд зарцуулж буй нийт зардлын 62 хувийг зээлээс бүрдүүлдэг тухай Блүүмбэрг мэдээлжээ.

    ЗЭЭЛ

    Монголбанк нь улсын төв банк бөгөөд бүх л төрлийн зээлийн мэдээллийн тоо баримтыг хадгалдаг. Зөвхөн хувь хүнд олгодог учраас цалингийн болон тэтгэврийн зээлийг нарийвчлан авч үзэх хэрэгтэй гэж үзэв.

    Цагаан сарын баяртай холбоотойгоор цалингийн болон тэтгэврийн зээлийн төвшин хэрхэн нэмэгддэг вэ?

    Цагаан сарын баяртай холбоотойгоор цалингийн болон тэтгэврийн зээлийн төвшин хэрхэн нэмэгддэг вэ?

    Монголбанкнаас  тэтгэвэр, цалингийн зээлийн мэдээллийг улирал болон жилээр авах боломжтой нь маш сайшаалтай хэрэг Цагаан сарын баярын өдрүүд жил болгон өөрчлөгддөг ч  ямагт эхний улиралд болдог учраас зээлийн мэдээллийг улирал тутмаар авах нь илүү нарийвчилсан мэдээллийг гаргаж авах боломжийг бүрдүүлэв.

     

    Цагаан сарын баяраар өр зээлийн хэмжээ нэмэгддэг эсэх талаарх мэдээллийг фэйсбүүк дээрх Prophet үйлдлийн тусламжтайгаар гаргаж авах боломжтой юм. Prophet нь өдөр тутмын мэдээлэл дээр суурилсан цаг хугацааны цуврал мэдээллийг урьдчилан мэдээлэх процедур юм.

    Цалингийн зээлийн түвшин

    Цалингийн зээлийн хувьд эхний улирал болон гуравдугаар улиралд өндөр үзүүлэлттэй харагдаж байна. Эхний улирлын хувьд Цагаан сарын баяртай холбоотойгоор зээлийн хэмжээ нэмэгддэг бол гуравдугаар улирлын хувьд сургуулийн төлбөр болон хувцас хэрэглэлд их хэмжээний зардал гаргадаг учраас цалин зээлийн хэмжээ өсөх хандлагатай байна

     

     

    Тэтгэврийн зээлийн хэмжээ эхний улирал тэр дундаа нэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сарын эхэн хүртэл хамгийн өндөр үзүүлэлттэй ажиглагдаж байна.  Харин цалингийн зээлийн өндөр үзүүлэлттэй гарч байсан гуравдугаар улирлын хувьд тэтгэврийн зээлийн төвшин харьцангуй бага байх ажээ.

    Эхний улирал дахь тэтгэврийн зээлийн төвшин нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь Цагаан сарын баярт тэтгэврийн ахмадууд  илүү их ач холбогдол өгч бэлддэгтэй холбоотой юм.Магадгүй дараа жил Цагаан сарын баяраар ахмад настнууддаа зочлохдоо тэднээс гарч буй зардлыг нимгэлэх гэж  өмнөх жилүүдэд өгдгөөсөө илүү мөнгөөр золгох тухай бодох шаардлагатай болов уу.

    Орчуулсан Г.СҮРЭН

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ