• Халимагт Чингис хааны хөшөөг бүтээжээ

    2019-02-08

    ОХУ-ын Халимагийн  Яшкульск дүүргийн Привольный сууринд Чингис хааны  хөшөөг бүтээн босгожээ.  Хөшөөг Халимагийн “Улан-Хөөч” үржүүлгийн үйлдвэрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Цаашдаа тус үйлдвэр Чингис хааны цогцолбор байгуулахаар төлөвлөсөн гэнэ.

    Орост бүтээсэн Чингисийн анхны уг хөшөө 2.5 тонн жинтэй бөгөөд суурин дээр хуучин монгол бичигт суурилан зохиосон тод бичгээр Чингис хааны нэр болон амьдралын он жилийг сийлжээ. Чингис хааны хөшөөг тойруулан дөрвөн дайчны хөшөөг суурилуулж, түүнийг их хаанд өргөмжилсөн монгол овог аймгуудийн туг далбааг байрлуулах аж. Тэдгээр овог аймгийн нэг болох торгуудууд Халимагт одоо ч амьдардаг гэнэ.

    ЭХ СУРВАЛЖ:ТАСС

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ