
Туркийн Анталья хотод пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-6-нд болов. Тус тэмцээнд оролцсон манай хоёр таеквондочин “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхийг авчээ. Эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медаль хүртсэн байна. Паралимпийн эрх олгох уг тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчин оролцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй