• Сүсэгтнүүдэд зориулж цахим үйлчилгээ нэвтрүүлсэн ч www.gandan.mn сайт ажиллахгүй байна

    Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд сар шинийн баярыг тохиолдуулан заслын номоо цахимаар захиалж, цахимаар уншуулах шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Гэвч өнөөдрийн байдлаар Гандантэгчинлэн хийдийн www.gandan.mn вэб сайт ажиллахгүй байна. Тус сайт руу нэвтрэн орох боломжгүй, “Түр засвартай” гэсэн бичиг гарч байна.

    Гандантэгчинлэн хийд уг цахим үйлчилгээг нэвтрүүлсний зорилго нь сүсэгтэн олонд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх аж.

    Мөн сэтгэлээсээ буян хийвэл  өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй гэж тайлбарласан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ