
Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг буутайгаа оргосон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-ны өдөр гарсан.
Харамсалтай нь цэрэг хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олджээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад “Цэрэг амиа алдсан мэдээлэл байгаа. ОХУ-ын тал шалгана” гэсэн тайлбарыг өглөө.
Талийгаач ОХУ-ын Тува хотын нутаг дэвсгэрээс олдсон учраас олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ОХУ-ын тал энэ хэргийг шалгаж байгаа юм байна.
Талийгаач Завхан аймгийн Асгат сумын харъяат нэгэн байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй