НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал утсаар холбогдохыг зөвлөлөө

2019-02-02

НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн //2019.02.02/ 16:00 цагийн байдлаар 713,332 иргэнд 101.3 тэрбум төгрөгийг олгоод байна. Одоогийн байдлаар “Голомт” банкны харилцагч 11,543 иргэний гүйлгээг хийх дутуу байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулахыг зөвлөлөө.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ