
УИХ өнөөдөр хаврын ээлжит чуулганы сүүлийн өдрөө хуралдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон сайдуудын томилгоог хийлээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга болж, оронд нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ томилогдлоо.
УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах үед танхимын сайд байж гарын үсгээ зурсан Ц.Цогзолмаагийн оронд УИХ-ын гишүүн Б.Баатарбилэгийг томилсон бол Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалдаа ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон Я.Содбаатарын оронд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг томиллоо.
Ингээд томилогдсон сайдуудын намтрыг толилуулья.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
2001 онд
- Бэрс дээд сургууль, сэтгүүлч
2005 онд
- Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
2008 онд
- Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
2008 онд
- Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
2011 онд
- Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
2015 онд
- АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2001 онд
- Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 онд
- “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
- 2006 онд
- “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
- 2008 онд
- Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2009 онд
- МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
2016 оноос
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
2019 оноос
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль
- 1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи
- 1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар
- 1999-2003 онд “World Trans” ХХК
- 2003-2005 онд “Улаан бутан” ХХК
- 2005-2008 онд “Таван-Эрдэнэ” ХХК
- 2008-2016 онд “Мишээл групп” ХХК
- 2008-2016 онд НИТХ
- 2015-2016 онд “Мишээл экспо”
- 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн
БСШУС-ны сайд Б.Баатарбилэг
- ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1991 онд Цэцэрлэг хотын 8 жилийн дунд сургууль - 1993 онд Цэцэрлэг хотын 2-р дунд сургууль
- 2002 онд МУИС-ийн нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр бакалавр зэрэгтэй
- 2004 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр
- АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2002-2009 онд Ерөнхийлөгчийн тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн шадар туслах
2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх - 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга
- 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй