Сонгодог урлагийн домог,”Зууны манлай” дуурийн дуучин Х.Уртнасан тэнгэрийн оронд оджээ

Зууны манлай дуурийн дуучин,Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан урьд шөнө тэнгэрийн оронд оджээ.

Х.Уртнасан нь 1945 оны гуравдугаар сарын 3-нд  Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн.

1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.

1994 оноос СУИС, ХБК-д дуулаачийн тэнхимд дуулах ур зүйн багшаар ажилласан байна.

Бүтээсэн дүрүүд:

  • Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан (1983)
  • Б.Дамдинсүрэн“Амарсанаа” Гэрэлгуа (1970)
  • А.Бородин “Игорь ван” Ярославна (1972)
  • Б.Дамдинсүрэн“Учиртай гурван толгой” Нансалмаа (1976)
  • Дж.Верди “Травиата” Виолеттад (1977)
  • П.И.Чайковский“Евгений Онегин” Татьяна (1980)
  • Дж.Пуччини “Тоска” Тоска (1981)
  • А.Даргомыжский “Лусын дагина” Наташа (1982)
  • П.И.Чайковский“Иоланта” Иолантад (1984)
  • Дж.Верди “Отелло” Дездемона (1989)
  • Дж.Пуччини “Турандот” Турандот (1990)зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээсэн.

Мөн найруулагчаар:

  • 1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар”,
  • 1991 онд Дж.Пуччини “Чио Чио Сан”,
  • 2002 онд Д.Лувсаншарав“Хар Хорум” дууриудыг найруулан тавьсан.

Гавьяа Шагнал:

  • 1976 он: БНМАУ-ын МУГЖ
  • 1981 он: Ардын Жүжигчинцол хүртсэн.
  • 1984 он: Дж.Верди “Травиата”, Дж.Пуччини “Чио чио Сан”, Дж.Пуччини “Тоска” зэрэг дууриудад гол дүр бүтээсэн тул төрийн шагналхүртсэн.
  • 1999 он: Зууны мэдээ сониноос явуулсан санал асуулгаар “20-р зууны шилдэг эмэгтэй дуурийн дуучин” хүндэтгэлийг хүртсэн.

 

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

twenty − 12 =