Төрийн албаны зөвлөлийн шинэ гишүүдийг томилжээ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн сарын 10-нд дуусаад буй. Түүнчлэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Төрийн албаны зөвлөл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар  зохицуулагдсан.

Ингэхдээ тухайн таван гишүүний гурвыг нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлж томилуулахюм. Өөрөөр хэлбэл  төрийн энэ гурван институци тус тус нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн үг.

Харин үлдсэн хоёрыг нь төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж томилж байхаар хуулийн зохицуулалттай.

Өмнөх хуулийн зохицуулалтаар ТАЗ нь одоо долоон гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иймээс Төрийн албаны зөвлөлөөс хоёр гишүүнийг нь үлдээж гурван хүнийг шинээр томилох шаардлагатай болсон юм.  УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшүүлэн томилсон хоёр гишүүнийх нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас нэр дэвшүүлсэн  Б.Цогоогийнхугацаа нэгэнт дуусгавар болж байгаа учир  Б.Идэрчулууныг нэр дэвшүүлжээ.  Харин үлдсэн хоёр гишүүнийг сонгон шалгаруулах комисс шалгаруулсан байна. Сонгон шалгаруулалтад нийдээ 15 төрийн албан хаагч материалаа ирүүлснээс Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам нар шаардлага хангажээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы  өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоог чөлөөлж, дээрх нэр дэвшигчдийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томиллоо. Төрийн албаны зөвлөлийн гишүүд өнөөдөр  шинэ бүрэлдэхүүнээрээ хуралдаж дотроосоо даргаа сонгох юм байна.

Д.Зүмбэрэллхамын хувьд урьд нь Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ