МАН-ын Удирдах зөвлөл ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан, БСШУС-ын сайдад Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлжээ

МАН-ын Удирдах зөвлөл  өчигдөр орой 21 цагаас  хуралдаж, БСШС, ЗТХ-ийн сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцжээ. Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг нэр дэвшүүлжээ.  Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар тэднийг дэмжсэн гэх мэдээлэл байна.

Нэр дэвшигчдийг өнөөдөр  бүлгийн хурлаар хэлэлцүүлсний дараа холбогдох Байнгын хороодын хурлаар хэлэлцүүлж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар төлөвлөж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаан дээр өчигдөр   сайд нарын томилгоог Цагаан сараас өмнө хийнэ гэж мэдэгдсэн билээ. .

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ