• Трамп, Ким Жон Ун нарын уулзах газрыг зарлана

    Өчигдөр Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Трамп “Ким Жон Унтай хоёр дахь уулзалтаа 2-р сарын сүүлчээр хийхээр товлож, АНУ, БНАСАУ уулзалтын бодит цаг хугацаа, газар орны талаар тохиролцсон, үүнийг ирэх долоо хоногт зарлана” гэж мэдэгдлээ.

    АНУ-ын Төрийн департамент мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Умард Солонгосын бодлого хариуцсан АНУ-ын онц төлөөлөгч Стивен Бигун 2-р сарын 3-нд БНСУ-ын Сөүлийг зорьж, БНСУ-ын ГХЯ-ны Хойгийн энх тайвны ажил хариуцсан сайд Ли До Хунтай уулзаж, мөн БНАСАУ-ын албаныхантай “БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох зорилтыг биелүүлэхийн төлөөх дараачийн арга хэмжээ” зэрэг асуудлаар уулзах юм.

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео 30-нд өгсөн ярилцлагадаа: АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт 2-р сарын сүүлээр Ази тивийн аль нэг улсад болно. АНУ-ын хэвлэлийн мэдээлснээр, хоёр удирдагчийн уулзалтыг Вьетнамын Ханой, Дананг, Таиландын Бангкокт хийх боломжтой” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ