Мария Захарова: ОХУ Венесуэлд цэрэг оруулаагүй

Өчигдөр буюу 1-р сарын 31-нд ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Юрий Борисов “Венесуэлийн нутагт Оросын цэрэг байхгүй, Венесуэлийн байдлыг ОХУ нягт анхаарч байна” гэж мэдэгдсэн.

Мөн ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова “Венесуэлийн нөхцөл байдлын гарц нь дотооддоо өргөнөөр хэлэлцээ хийх явдал юм. Венесуэлийн талуудын хүлээн зөвшөөрөх, зуучлах, зөвшилцөх механизмд оролцохоор ОХУ бэлтгэж байна” гэв.

2018 оны 5-р сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Мадуро Венесуэлийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон боловч сөрөг хүчин, АНУ зэрэг улс орнууд Мадурогийн шинэ үүрэгт хугацааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм.

Гэвч Мадуро энэ сарын 10-нд хоёр дахь бүрэн эрхийнхээ тангарыг өргөсөн билээ.

Харин энэ сарын Венесуэлийн парламентын дарга Гуайдо “түр ерөнхийлөгч” болсноо мэдэгдсэн бөгөөд АНУ түүнийг Венесуэлийн “түр ерөнхийлөгч” хэмээн хүлээн зөвшөөрч, эдийн засаг, дипломат аргаар Венесуэлд үргэлжлэн дарамт шахалт үзүүлнэ гэж мэдэгджээ.

М.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ