• Хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон есөн аж ахуйн нэгжид дурсгалын зүйл гардууллаа

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 онд иргэн, аж ахуй нэгжид хамгийн олон НӨАТ-ын баримт олгосон есөн аж ахуй нэгжид талархал илэрхийлэн дурсгалын зүйл гардууллаа.

    Эдгээр нь:

    • Мобиком корпораци ХХК
    • Номинтав трейд ХХК
    • Юнител ХХК
    • Петростар ХХК
    • Монос-Улаанбаатар ХХК
    • Миний дэлгүүр ХХК
    • НИК ХХК
    • Алтан жолоо трейд ХХК
    • Моннидер ХХК

    Эдгээр аж ахуй нэгжүүд өнгөрсөн онд төлбөрийн  4,348,968-аас 25,856,362 хүртэл тооны НӨАТ-ын баримтыг иргэн, аж ахуй нэгжид олгожээ.  “Мобиком корпораци” ХХК нь хамгийн олон буюу нийт 25,856,362 ширхэг НӨАТ-ын баримтыг олгосон байна.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

    • Татварын тухай багц хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар татвараас зайлсхийдэг, шударга бус өрсөлдөөнийг бий болгох, хууль бусаар үйл ажиллагаа явуулах байдлыг таслаан зогсоох боломжтой болно.
    • НӨАТ-ын буцаан олголтын тухайд, жижиг банкнуудын хувьд одоо орж байгаа. Харин Хаан банк зэрэг олон хэрэглэгчидтэй банкнуудын тухайд өнөөдөртөө шивэгдээд маргааш өглөө гэхэд орчихсон байх болно.

    2018 онд 654 мянган татвар төлөгчдөд 78.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгож байсан бол 2019 онд 805 мянган татвар төлөгчдөд 120.9 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Ийнхүү буцаан олгох урамшууллын дүн 60 орчим хувиар өссөн нь иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, идэвхи санаачлага нэмэгдсэнтэй салшгүй холбоотой юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ