Ц.Нямдорж: Зангаа битгий хувиргаарай гэж Г.Занданшатарт захисан

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж өөрийн нэрийг УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн ч дэмжигдээгүй.

Хурлын дараа Ц.Нямдорж сайдаас зарим асуудлыг тодрууллаа. Тэрбээр  “Эрдэнэтийн 49 хувийн асуудал мөн С.Зоригийн амь насанд халдсан асуудалд асар их алдаа завхрал хуйвалдаан гарсан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Яагаад бүх гэрч “Хоёр хүн С.Зоригийн амь насанд халдсан” гэж мэдүүлсэн байхад дөрвөн хүнийг хорьдог юм. Ц.Амгаланбаатар 2015 оны зургаадугаар сард “Энэ дөрвөн хүн хэрэг үйлдсэн” гэж мессэж бичсэний дагуу шүүх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг шүүх биш Ц.Амгаланбаатар гэдэг хоригдол гаргасан гэдгийг нь хэлсэн.

Зангаа битгий хувиргаарай гэж Г.Занданшатарт захисан. Хэцүү шийдвэр гаргах үед зангаа бүү хувиргаарай, хоёр нүүрлээрэй гэдгийг хэлсэн. Би УИХ-ын даргын ажлыг хийгээд үзчихсэн хүн” гэсэн юм.

Д.Хүдэр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ