Сарны гадаргуу дээр шөнөдөө -190 хэм хүртэл хүйтэрдэг байна

Өчигдөр буюу 1-р сарын 30-ны 20 цаг 39 минутад, хятадын “ЧанЭ-4” газардагч аппаратын нарны зайн хавтанд нарны гэрэл тусаж, үйл ажиллагаагаа автоматаар сэргээжээ. Харин “Хас туулай-2” тандах аппарат 29-ний 20 цагийн үед үйл ажиллагаагаа автоматаар сэргээснээр хоёр аппарат сарны цаад талын онцгой хүйтнийг давж, гол чухал тоног төхөөрөмж, сэлбэг, эд ангидаа цахилгаан дамжуулсан байна.

Аппарат дээрх хэмжилтийн төхөөрөмжийн тоо баримтын дагуу, сарны гадаргуу шөнөдөө -190 хэм хүртэл хүйтэрдэг байна.

Саран дээр шөнөдөө -190 хэм хүртэл хүйтэрдэг байна

Энэ нь Хятадын сарыг тандах төсөл сарны гадаргуугийн шөнийн дулааны хэмийг хэмжсэн анхны тоо баримт юм. Одоо тандагч аппарат газардагч аппаратаас баруун хойш 18 метрийн зайд байгаа бөгөөд хоёр аппарат хоёул хэвийн ажиллаж, “Шаазгай гүүр” дамжуулагч дагуулаар эх газартай холбоо барьж, холбогдох тоо баримтыг ирүүлж байгаа аж. Дашрамд дурдахад, саран дээрх нэг удаагийн өдөр шөнө нь дэлхийн бөмбөрцгийн 28 хоногтой тэнцдэг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ