МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын даргад нэр дэвшигчээ тодруулна

Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна. УИХ-ын дарга М.Энхболдыг энэ сарын 29-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Одоогоор УИХ дахь олонхийн бүлэг буюу МАН-аас сонгогдсон дэд дарга Л.Энх-Амгалан чуулган даргалж байгаа.

Хуулийн дагуу УИХ-ын даргыг олонхийн бүлгээс нэр дэвшүүлэн томилдог. Энэ хүрээнд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад нэр дэвшичгийг тодруулах юм. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлийнхөө саналыг хэлэлцэж дэмжвэл нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах ажээ.

МАН Удирдах зөвлөлийн хурлыг 14.30 цагт зарласан бөгөөд одоогоор зөвлөлийн гишүүд бүрэн цуглаагүй байна. Одоогоор УИХ-ын даргад Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нарын нэр дуулдаж байна.

Д.Хүдэр

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ