Увс аймагт хил дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан буутай цэрэг оргожээ

Нэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хаагч, хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргосон байна. Оргох үедээ харуулын үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан 50 ширхэг сумтай, Ака маркийн буутай байжээ. Одоогоор түүнийг ОХУ-ын хил давсан гэдгийг тогтоож, тус улстай хамтран эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэд хурандаа н.Чинзоригоос тодруулахад, “Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.Вангансүрэн нь нэгдүгээр сарын 30-ны өдөр морин уналгатайгаар харуулын байрыг орхин цэргийн албанаас оргосон байна. Өглөө 9 цагийн орчимд оргосон байгаа юм.

Тухайн байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат, 2018 оны аравдугаар сарын цэргийн албанд татагдан ирсэн. Эрлийн явцад байлдагч ОХУ-руу хил давсан болох нь тогтоогдсон. Бидний зүгээс одоогийн байдлаар ОХУ-д мэдэгдэн эрлийн ажиллагааг хамтран зохион байгуулж байна. Эрлийн ажиллагааг ЦЕГ, Увс, Завхан аймаг дахь Хилийн ангиуд хамтран эрлийн ажиллагааг явуулж байна. Ар гэрийнх нь үүрэг гүйцэтгэж байсан газарт нь очсон байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ