• Японы Чиба хотод ижил хүйстэн хосуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

    Японы Чиба хотод ижил хүйстэн хосуудад харилцааг нь баталсан гэрчилгээг олгох арга хэмжээг зохион байгуулсан тухай Майничи сонинд нийтэлжээ. Ингэснээр Чиба нь Фүкүока, Саффаро хотуудын адил ижил хүйстэн хосуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хот болж байгаа юм.  Гэрчилгээний дагуу ижил хүйстэн хосуудад бусад гэрлэсэн хосуудын адил нэг гэрт хамт амьдрах, эмнэлэгт нэгнээ эргэн очих эрхтэй болно.

    Ижил хүйстэн хосууд гэрчилгээг авахын тулд:

    •  20 нас хүрсэн байх
    • Ганц бие байх
    •  Чиба хотын оршин суугч байх, тус мужид шилжин суурьшхаар хүсэлтээ өгсөн байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.

    Ижил хүйстэн хосуудын нэг болох 56 настай Рюта Янасе, 65 настай Сатору нар:

    Энэ мөчийг маш удаан хүлээсэн. Чиба хотын арга хэмжээний тухай сонсоод хамтрагчтайгаа Чиба хот руу шилжин ирэх шийдвэрийг гаргасан. Хууль ёсны дагуу зөвшөөрөгдөх үнэхээр сайхан байна.

    Гэвч Чиба, Фүкүока, Саффаро хотуудад ижил хүйстэн хосуудыг хүлээн зөвшөөрсөн ч Японд ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хориглосон хэвээр байгаа юм.

     

    Г.Сүрэн

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ