• Асашёорюү Д.Дагвадорж Чикагод баригдах монгол соёлын төвд хандив өргөв

    Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Америкт оршин сууж буй Монгол иргэдтэйгээ уулзалт зохион байгуулжээ. Чикаго хотод амьдарч буй монгол иргэд “Америк дахь Монголчуудын соёл боловсролын төв” байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд Их аварга сэтгэлийн бяцхан өглөг өргөсөн аж.

    Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсандаа “Шинэ оны эхэн дээр АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч байгаа элэг нэгт Монголчуудтайгаа нэгэн үдэш хамтдаа сууж уулзалт зохион байгуулсан юм. Чикаго хотноо 10,000 гаруй Монголчууд амьдардаг юм байна. Дэлхийн улс болгоноос ирсэн иргэд өөрсдийн ёс заншил хэл соёлоо хадгалан, нийтлэг эрх ашгаа дээдлэн амьдардаг. Түүнтэй нэгэн ажлыг миний бие сонсон таашааж, сэтгэлийн өглөг өргөн Америк дахь Монголчуудын соёл боловсролын төв удахгүй сүндэрлэн босно гэдэг итгэж нэмэр хандив өргөвөө.

    Бид уугуул суугуулаа хамгийн дээдээр мэдэж байх ёстой гэж боддог! Америкийн Монголчуудын 3 дахь үе одоо ухаан орж байна. Бид үргэлж эх орноо хайрлан дээдэлж Монгол эх орныхоо талаарх мэдлэг хэл соёлоо ирээдүйн Монголчууддаа танин ойлгуулахгүй бол болохгүй ээ! Хоцорлоо!!!

    Энэхүү санаачлагыг гарган ажиллаж байгаа эрхэм найз Gandelger Batjargal ажилд нь амжилт хүсье! Агуу түүхтэй улсын иргэд бид үр хойчдоо үлдээх түүх, хэл соёлоо түгээх нь бид бүгдийн үүрэг мөн бөлгөө!
    Нийт Америкийн Монголчууддаа ирж буй шороон гахай жилийн сар шинийн мэнд хүргэе!
    Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ