Америкийн алдарт ритм-н-блюз дуучин Жеймс Инграм нас баржээ

Америкийн алдарт дуучин Жеймс Инграм нь өөрийнхөө амьдралын туршид ритм-н-блюз стилээр айзам хэмнэл шүтэгчдийн домог болсон бөгөөд тэрбээр нас баржээ. Тэр 66 настай байсан аж.

Hollywood Reporter сурвалжлагч алдарт дуучны олон жилийн найз бүсгүй Дебби Аллены ярьснаас иш татан энэ тухай мэдээлсэн байна. Нас барсан шалтгааныг нууцлаж байгаа аж.

Дуучин өнгөрсөн зууны 70-аад оны үеэр гайхалтай карьераа эхлүүлсэн бөгөөд дараагийн арван жилийн эхээр Грэммийн шагналыг хүртсэн юм.

Инграм нь Майкл Жексон, Рэй Чарльз, Анита Бэйкер, Патти Остин, бусад алдартнууд зэрэг олон хөгжмийн одуудтай нягт хамтран ажиллаж ирсэн байна.

Инграм дахин Грэмийн шагналыг хүртсэн бөгөөд “How Do You Keep The Music Playing?” хэмээх алдартай дуугаараа Оскарын шагнал хүртсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ