• Хойд Солонгос “Эхлээд цөмийн зэвсгийг устгаж, дараа нь хоригийг цуцална” гэдгийг шүүмжиллээ

    БНАСАУ-ын “Нодон Синмун” сонин өгүүлэл нийтэлж, “Эхлээд цөмийн зэвсгийг устгаж, дараа нь хоригийг цуцлах” гэдэг санаачилгыг шүүмжилж, БНАСАУ-ын талын хийсэн эерэг үйлдэлд талууд бодит үйл ажиллагаагаараа хариу үйлдэл үзүүлэх ёстой. АНУ-тай харилцаагаа сайжруулах, Солонгосын хойгийн үүрдийн энх тайвны төлөөх БНАСАУ-ын байр суурь өөрчлөгдөхгүй гэжээ.

    Өгүүлэлд “Солонгосын хойгийн цөмийн зэвсгийг устахаас өмнө БНАСАУ-д үргэлжлэн хориг, дарамт үзүүлэхийг санаачилж байгаа хүмүүс БНАСАУ, АНУ харилцаагаа сайжруулж, Солонгосын хойгийн байдал тогтворжихыг хүсэхгүй байна. Өнгөрсөн онд Сингапурт болсон төрийн тэргүүн нарын уулзалтаас хойш БНАСАУ, АНУ-ын хэлэлцээ бараг хагас жил зогсонги байдалд орж, хөшүүн байдлаасаа гарч чадахгүй байгаа нь “эхлээд цөмийн зэвсгийг устгаж, дараа нь хоригийг цуцлах” санаачилгаас болсон юм.

    Тиймээс харилцаагаа сайжруулах, хориг тавихыг зэрэг хийж болохгүй. Харилцаагаа сайжруулах нь харилцан хүндэтгэх, харилцан итгэлцэхэд үндэслэдэг бол хориг тавих, дарамт шахалт үзүүлэх нь дайсагнах, сөргөлдөхөд суурилдаг юм.

    Энэ нь бие даан хөгжиж буй БНАСАУ-ын хувьд явуургүй үйлдэл болно. Тиймээс БНАСАУ-д дарамт шахалт үзүүлэхийг оролдож буй дайсагнагч этгээдэд ухаалаг байхыг сануулж байна. Шинэ зууны шаардлагад нийцсэн БНАСАУ, АНУ-ын шинэ хэлбэрийн харилцаа тогтоож, Солонгосын хойгт үүрдийн энх тайвны механизм байгуулах нь БНАСАУ-ын хэлбэрэлтгүй байр суурь мөн” гэж өгүүлсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ