• Венесуэлийн шүүх Хуан Гуайдог хилээр гарах болон хөрөнгөө шилжүүлэхийг хориглож, банкны бүх дансыг царцаалаа

    Венесуэлийн Дээд шүүхээс өчигдөр мэдэгдэхдээ “Венесуэлийн парламентын дарга, сөрөг намын зүтгэлтэн Хуан Гуайдо-д хязгаарлах арга хэмжээ авахаар шийдлээ. Үүнд хилээр гарах болон хөрөнгөө шилжүүлэхийг хориглох, банкны бүх дансыг царцаах зэрэг арга хэмжээ багтсан” гэлээ.

    Венесуэлийн ерөнхий прокурор Сааб “1-р сарын 22-ноос хойш тус улсын дотоодод гарсан хүчирхийллийн хэргийг зохион байгуулж, удирдсан хэрэгт сэжиглэгдэж байгаа тул, Ерөнхий прокурорын газраас Хуан Гуайдо-г шалгах тухай Дээд шүүхэд хүсэлт гаргасан юм. Эдгээр хүчирхийллийн хэрэг улс орондхохирол учруулж, мөн гадны хүчин энэ боломжийг ашигланхэт даварсан арга хэмжээ авч, Венесуэлийн үндсэн хуульд заналхийлсэн байна. Иймээс Ерөнхий прокурорын газраас Хуан Гуайдо-д хязгаарлах арга хэмжээ авах талаар Дээд шүүхэд хүсэлт гаргасан юм” гэжээ.

    Венесуэлийн Дээд шүүх зөвшилцөөд Хуан Гуайдо-д хязгаарлах арга хэмжээ авах шийдвэрийг баталжээ. Үүний дараа Хуан Гуайдо олон нийтэд хандан “Венесуэлийн засгийн газрын заналхийллээс айхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ