ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцжээ

Олон улсын олимпын хорооны  ерөнхийлөгч Томас Бах Бээжингийн Яньчин дүүрэг болон Жанчхүүд очиж, Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэрбээр Жанчхүүгийн Чүнлин Гү Яншү талбайд очиж, барилга байгуулалтаа үргэлжлүүлж байгаа үндэсний дугуй тавцангаас цанаар гулгах төв, хээрийн цанаар гулгах төв, биатлоны төв, Жанчхүүгийн өвлийн олимпын хотхон, сноубординг, чөлөөт цанаар гулгах тэмцээн зохиох Юньдин цанын парк зэрэг газартай танилцжээ.

Олимпын наадмын бэлтгэл ажилтай танилцав

Танилцсаныхаа дараа Бах “Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын төлөвлөгөө, бүх ажлын явцад өндөр үнэлгээ өгч, Хятад улс үр ашигтай ажиллаж байна” хэмээн сайшаажээ.

Мөн Бээжингийн өвлийн олимпын наадам бол “2020 оны олимпын хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлж эхэлснээс хойших анхны олимпын наадам бөгөөд олимпын үйл хэрэгт шинэ хувь нэмэр оруулсаар байгаа юм гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ