• Уул уурхайн ашиглалтын улмаас 27 мянган га талбай эвдэрчээ

    Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг БОАЖЯ-наас хийсэн. Ингэхэд 2017-2018 онд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн 27405.46 га газар байгаа аж. Үүнээс 1100 газар буюу 8872.2 га талбайг нөхөн сэргээх шаардлагатай байгаа гэнэ.

    Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргийн хэрэгжилтийг сайжруулах ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой  хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Ингэснээр 300 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар тогтжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ