Хойд Солонгос бүх электрон болон цахим хэрэгслийг хаах чадвартай шинэ импульсийн зэвсэг бүтээж байна

Хойд Солонгос өөрийн шинэ зэвсгийг туршиж байна. Радио электроник эд зүйлсийг шатааж, хүний ​​бүед гэмтэл учруулахгүйгээр дайсны бүх цахилгаан хэрэгслийг идэвхгүй болгох цахилгаан соронзон орны үйлчлэл дээр суурилсан зэвсэг ажээ.

Хоёр долоо хоногийн өмнө Хойд Солонгост уг зэвсгийг хөгжүүлж дуусгасан ба супер хүчирхэг импульсийн зэвсгийг туршиж үзэн онлайн илтгэлийг зохион байгуулсан тухай нууц эх сурвалжаас мэдээлэл таржээ.

EMP зэвсэг нь аливаа электрон төхөөрөмжийг устгах бичил долгионы цацраг туяагаар ажилладаг цахилгаан соронзон зэвсэг аж. Интернетийн тайлангуудаас харахад сүүлийн таван жилд хэд хэдэн хөгжингүй орнуудын эрдэмтэд оролцон хөгжүүлэлт хийсэн байна.

Солонгосчууд өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийг авч, тэднийг улс орондоо авчирсан ба тэдгээр эрдэмтэд “чимээгүй” буу бий болгохоор ажиллажээ. Эдүгээ Солонгост ижил төстэй туршилтууд хийгдэж байгаа бөгөөд улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан эрчим хүчний сүлжээг тасалдуулсан байна.

Шинэ үхлийн зэвсэг нь магадгүй “Алабуга” пуужинтай төстэй бөгөөд дайсныхаа эргэн тойронд импульсын хүчирхэг нөлөө үзүүлдэг тул дайсны ямар ч электрон зэвсгийг хааж чадах аж. Хуучин эрдэмтэд нь пуужинг гүйцээн бүтээж чадахгүй байсан ч Оросын хөгжил дэвшлийн давуу талыг ашиглаж, тэдгээрийн үндсэн өөрчлөлтийг хийснээр устгалын радиус, цацрагийн хүчийг нэмэгдүүлсэн гэнэ.

Шинэ пуужингийн хүчин чадал нь 300 ГВ-ээс хэтрэх магадлалтай, үр дүнтэй нөлөөлөх радиус нь ойролцоогоор 1500 км байх ажээ. Ийнхүү бүтээсэн зэвсэг нь 10 төрлийн тухайлбал цэргийн бүх дэд бүтцийг устгах, бүх хяналтын систем, радар, дохиолол, компьютер, серверийг зогсоох боломж олгоно.

Цэргийн бүх тоног төхөөрөмж, зэвсэг нь ажиллах чадваргүй болж, үнэтэй цахим тоног төхөөрөмжийг “хаягдал төмөр” овоо болгон хувиргахад хүргэдэг. Цэргийн тоног төхөөрөмжөөс гадна эрчим хүчээр ажилладаг бусад микрокриптүүдээс гадна компьютер, ухаалаг утас, телевиз, хөргөгч болон бусад ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгслүүдийг ашиглалтгүй болгоно.

Одоогийн байдлаар БНАСАУ нь цорын ганц 8 импульсийн пуужинтай бөгөөд энэ нь хүчин чадлаа нэмэгдүүлж, тоо хэмжээг 15-д хүргэж, улмаар АНУ-ын өдөөн хатгасан дайралтаас хамгаалах хүчтэй зэвсэгтэй болж байгаа гэнэ.

М.Баяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ