• Ирэх долоо хоногийн баасан гариг буюу шинийн 4-нийг амралтын өдөр болголоо

    Монголчуудын үндэсний баяр болох Цагаан сар хоёрдугаар сарын 5-нд болно. Тэгвэл баяр ёслол, бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд амралтыг зохицуулсан тусгай хуультай.

    Тус хуулийн хүрээнд ирэх долоо хоногийн мягмар гаригаас пүрэв гариг хүртэл бүх нийтээр амарна. Ингээд баасан гаригт ажил цуглаж, төрийн болон хувийн хэвшлүүд хэвийн ажиллах ёстой юм.

    Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ирэх долоо хоногийн баасан гаригийн ажлын өдрийг ирэх сарын 2-ны бямба руу шилжүүлэхээр болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ