• Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өгч эхэлнэ

    Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар хэвлэлийн хурал хийлээ.

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно. Буцаан олголтыг маргаашаас олгоно. Пүрэв, Баасан гарагт багтаана.

    Мөнгийг шууд данс руу нь шилжүүлнэ. Буцаан олголтын хоёр хувь хэвээр байна. НӨАТ-ын буцаан олголтын системд хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдсэн.

    Одоо байгаа системээ сайжруулж, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно. Мөн өнөөдөр Татварын Ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн.

    Сангуудын шалгалт хийгдэж дууссан. Цагаан сарын дараах хуралдаанаар авах арга хэмжээг хэлэлцэнэ” хэмээн мэдэгдлээ.

    И.Болд

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ