• Г.Занданшатар:”Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа

    УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

    Г.Занданшатар: “2017 оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 1,3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна. Үүний 4/1 хувь буюу 47 тэрбум төгрөгөөр дотоодын ААН-ээс худалдан авалт хийсэн гэхээр маш бага үзүүлэлт харагдаж байгаа юм. Бүх түвшинд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, эх оронч худалдан авалт хийхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна. Монгол Улсын Засгийн газар ч тийм байр суурь баримталж байна” гэлээ.

    – Нийслэлийн засаг даргыг  томилох асуудал дээр Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан уу?

    – Хотын даргад нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын туршлагатай, намын бүлгийн санал, дэмжлэгийг авч чадах хүнийг л томилно. Өөр тайлбар өгч чадахгүй нь.

    – Эрдэнэтийн 49 хувийг зарчихсан юм уу? Танд ямар мэдээлэл байна вэ?

    – Би нэг л зүйлийг маш тодорхой хэлж чадна.

    Нэгдүгээрт: Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Засгийн газрын эзэмшилд байгаа. Улсын бүртгэлийн газар дээр ямарваа нэг өөрчлөлт ороогүй.

    Хоёрдугаарт: “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-д Засгийн газраас томилсон хүмүүс 100 хувь ажиллаж байгаа.

    И.Болд

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ