Сайд асан С.Баярцогтыг суллажээ

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг энэ сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар суллажээ. Тодруулбал, түүнийг өмгөөлөгч нь суллах, батлан даалтад гаргах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчид гаргасан байна. Харин шүүгч шийдвэрийг хүлээн авснаар өчигдөр батлан даалтад гаргасан байна.

С.Баярцогтыг АТГ-аас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, оффшорын асуудлаар өнгөрсөн жилээс эхлүүлэн шалгаж байгаа. Энэ удаа хорихдоо шинэ нөхцөл байдал гарч ирсэн хэмээн үзэж хорьсон билээ.

С.Дүгэр

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ