• Өнгөрсөн жил 1335 авлигачдаа гадаадаас авчирсан хятад улс “Тэнгэрийн тор-2019” ажиллагааг эхлүүлжээ

    ХКН-ын Төв хорооны Авилгын эсрэг ажлыг зохицуулах албанаас гадаад руу зугтсан авилгачдыг баривчлах, тэдний гадагшаа зөөсөн эд хөрөнгийг эгүүлэн авчрах ажлын хэсгийнхэн, гадаад руу зугтсан авилгачдад чиглүүлсэн “Тэнгэрийн тор-2019” үйл ажиллагааг эхлүүлжээ.

    Энэ үйл ажиллагаа нь энэхүү чухал хэрэгт анхаарал хандуулж, гадаад руу зугтсан авилгачдыг цөөлж, зугтах авилгачдын тоо өсөхөөс сэргийлэх зорилготой аж. Энэхүү үйл ажиллагаа бол ХКН-ын төв хорооны Авилгын эсрэг зохицуулах ажлын хэсгийн 2015 оноос эхлүүлсэн гадаад руу зугтсан авилгачдыг баривчлах чухал үйл ажиллагаа гэнэ. Гадаад руу зугтсан авилгачдыг дипломат харилцаа, хууль эрхзүй, хуулийн хэрэгжилт, санхүүгийн аргаар нэхэмжлэн баривчилдаг байна.

    Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 онд тус үйл ажиллагааны явцад, нийт 1335 гэмт хэрэгтнийг улсдаа эргүүлэн авчирсан бөгөөд хурааж авсан хөрөнгө мөнгөний хэмжээ 3.5 тэрбум юаньд хүрчээ.

    Хуваарилалтын дагуу, “Тэнгэрийн тор-2019” үйл ажиллагаанд, холбогдох салбар, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг гэмт хэрэгтнийг баривчлах үйл ажиллагааг өргөн далайцтай зохион явуулах юм байна.

    М.Баяр

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ