• Гутерриш еврейн эсрэг шинэ нацист үзэл өндөлзөж буйд сэрэмжтэй хандахыг анхаарууллаа

    Иудаизмын эсрэг шинэ нацист байгууллагууд дахин өндөлзөж буйд сэрэмжтэй хандахыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриаллаа.

    НҮБ-ын төв байранд энэ сарын 28-нд “Их хядлагаар амь үрэгдсэн хүмүүсийг дурсах олон улсын өдөр” арга хэмжээ зохион байгуулж, тус арга хэмжээнд А.Гутерриш “Одоо Иудаизмын эсрэг үзэл улам бүр ноцтой болж байна. Америкийн Гүтгэлгийн эсрэг холбооны тоо баримтаас үзвэл, 2017 онд АНУ дахь Иудаизмын эсрэг гэмт хэргийн тоо 57 хувиар нэмэгдсэн бөгөөд 2018 онд Еврейчүүдийн 28 хувь нь үндэс угсаагаар ялгаварласан доромжлолд өртсөн тухай Европын холбооны үндсэн эрхийн ажил эрхэлсэн газрын тайланд тэмдэглэсэн байна” гэлээ.

    А.Гутерриш “Одоо шинэ нацист байгууллагууд нэмэгдэж, зарим байгууллага зориуд гутрангуй үзэлтэй хүмүүсийг цуглуулж, еврейчүүд, үндэстний цөөнхийн эсрэг гэмт үйл ажиллагаа зохион байгуулж байна. 2018 оны 10-р сард гэхэд Америкийн Питтсбургийн Иудаизмын нэгэн сүмд буудлагын хэрэг гарч 11 хүний аминд хүрсэн. Энэ бол “Америкийн түүхэнд гарсан Еврейчүүдэд халдсан хамгийн ноцтой хэрэг” юм” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ