• Д.Лүндээжанцан: УИХ-ыг Л.Энх-Амгалан түр даргална

    УИХ-ын дарга М.Энхболдыг чуулганы хуралдаанаар чөлөөллөө.  УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас дараагийн УИХ-ын даргыг хэзээ сонгох тэр болтол хэн удирдах талаар тодрууллаа.

    Тэрбээр  “Одоо УИХ-ыг олонхийн бүлгийн дэд дарга буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан шинэ дарга томилогдтол түр УИХ-ыг даргална. Одоо олонхийн бүлгийн Удирдах зөвлөл болон намын бүлгээс УИХ-ын шинэ даргыг тодруулж, оруулж ирнэ. Түүнийг нь хуулийн дагуу томилох асуудлыг оруулж, хэлэлцэнэ” гэв.

    УИХ-ын шинэ даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлж, МАН-ын бүлэгт танилцуулснаар хэлэлцүүлэг эхэлнэ.

    Д.Хүдэр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ