М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрууллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалан явууллаа.

Гишүүд Байнгын хорооноос гаргасан дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлсэн. Улмаар УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлаар цахимаар хураах санал хураахад гишүүдийн 61.5 хувийн саналаар дэмжсэнээр цахимаар нууцаар санал хураалаа.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг дэмжээгүй гэх  Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтээр нууц санал хураалт явуулахад гишүүдийн 66.2 нь татгалзсанаар ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд огцорлоо.

Ингээд УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр “Би хуулийн дагуу огцорч байна. Энэ хуулийн зүйл заалтаар хэн нэгэн УИХ-ын даргыг огцруулах асуудал ахиж битгий гараасай. Би ямар нэгэн байдлаар сандал ширээтэй зууралдаагүй. Олон ажил алба эрхэлж явлаа. Өгөх үедээ өгөөд явж байсан. Гол нь энэ удаад хуулийн дагуу өгөх ёстой гэж бодсон. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн хоёр сарыг эс тооцвол би сайн ажиллаж байсан гэж дүгнэж байна” гэлээ.

Д.Хүдэр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ