Алга болоод хоёр сар болсон Хөвсгөлийн байгаль хамгаалагчийг хайж байна

Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч өнгөрөгч оны арванхоёрдугаар  сарын 1-2-нд шилжих шөнө алга болоод одоо хүртэл ор сураггүй байгаа талаар түүний төрсөн эгч О.Өлзийтогтох өөрийн фэйсбүүкт бичиж,хайж байгаагаа гурав  хоногийн өмнө зарлажээ.

О.ӨЛЗИЙТОГТОХ НҮҮР НОМДОО:“2018 12 сарын 1-нээс 2-ний шилжих гарч яваад одоо болтол ямар ч ор сураггүй байна. Миний төрсөн дүү Өлзийдэмбэрэл нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалалттай газрын хамгаалалтын захиргаанд 2016 оноос 2018 оны 12сарын 1 хүртэл үр бүтээлтэй, үнэнч шударга ажиллаж 2017 оны байгууллагын аварга ажилтан хүртэл болж байсан. Миний дүү үнэнч, шударга, цайлган гэгээн хүүхдээрээ ороо бусгүй энэ нийгэмд сайн сайхан зүйлийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа залуу… Эх болсон Хөвсгөл далайгаа цэвэр ариун байлгахын төлөө тэмцэж явсан арван жилээсээ их сургуулиа төгстлөө ангийнхаа манлайлагч байлаа.

Биднийхээ итгэл найдвар ирээдүйн манай гэр бүлийн доктор залуу сэхээтэн минь юм шүү!!!
Хөгшин болсон аавынхаа, хүний эгч болсон миний, өнчирч үлдсэн дүү нарынхаа хамгаалагч, чиглүүлэгч болж явсан бидний хайртай хүү…
Түүнийг минь харсан үзсэн, сураг чимээ гаргасан үнэн бодьтой мэдээлэл өгсөн хүнд хязгааргүй талархая…
Мөн миний дүүтэй холбоотой тодорхой мэдээлэл өгөх хүмүүс байвал холбогдооч… Мэдээллийг чандлан нууцлана!!! Мөн өндөр шагналтай!!!!
Цааш нь олон хүнд тараахын тулд share хийж өгөөрөй.
Утас:99384645” хэмээн бичжээ.

Алга болсон байгаль хамгаалагчийг ар гэрийнхэн нь хүрээд ирэх болов уу хэмээн итгэж найдан хүлээсээр өдий хүрсэн гэнэ. Нэрээ бичихийг хүсээгүй эх сурвалжийн мэдээлснээр, алга болох үедээ ажлынхантайгаа ажлаасаа өөр газар  чөлөөт цагаа өнгөрүүлж байсан гэнэ. Алга болсон шалтгааныг нь “мөс рүү цөмрөөд орчихсон байх”, эсвэл “хил давсан” байх зэргээр нутгийнхан ам дамжин ярьцгааж байгааг ч хэллээ.

Харин эгч О.Өлзийдэмбэрэлийнх нь хэвлэлд өгсөн мэдээллээс үзвэл, алга болсных нь дараа ажлынхан нь цагдаад мэдэгдэж, цагдаа, онцгой байдлынхан 14 хоног хайгаад эрлийн ажиллагаагаа зогсоожээ.

О.Өлзийдэмбэрэлийн аав нь өнөөдөр ч итгэл алдраагүй хаа нэгтээгээс хүрээд ирнэ хэмээн харуулдсаар байгаа гэнэ.

С.Саран

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ