Лхаст X Банчин богдын нирваан дүр үзүүлсний 30 жилийн ойн арга хэмжээ болжээ

X дүрийн Банчин богдын нирваан дүр үзүүлсний 30 жилийн ойн номын хурал өчигдөр Лхас хотын Их зуу хийдэд болжээ.

X дүрийн Банчин эрдэнэ Чойжийжалцан 1989-оны 1-р сарын 9-нд Түвдийн Дашлхүмбэ хийдэд 5-9-р дүрийн Банчин богдуудын шарилын суваргын тахилгын дуган буюу Банчин богдуудын зүүн бунхныг амилуулах ёслолыг удирдаж байхдаа бие нь чилээрхэж, 1-р сарын 28-нд Маш баярт сайн хувьт ялгуусан ордондоо зүрхний өвчнөөр нирваан дүрийг үзүүлсэн аж.

Өчигдөр болсон арга хэмжээнд X дүрийн Банчин эрдэнэ Чойжийжалцан агсны эх оронч үзэл санааны тухай эрдэм шинжилгээний хурал Лхас хотод болж, хуралд шашны талын төлөөлөгчид, Банчин эрдэнийн ар гэрийнхэн болон анд нөхөд нь оролцлоо.

Эх сурвалжийн мэдээлснээр, урьд дүрийн Банчин богдуудын шарилыг хадгалж буй Дашлхүмбэ хийдэд мөн өдөр дурсгалын хурал ном хурсан байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ