• Т.Аюурсайхан: Гэр оронд чагнах төхөөрөмж суулгасан асуудал ч гарсан

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд тогтоолын төслийг өргөн барьсан гишүүд болон УИХ-ын даргаас асуулт асууж хариулт авлаа.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Т.Аюурсайхан гишүүн та “Хууль хяналтын байгууллага намайг шалгах, хэрэгт холбогдуулах үүрэг даалгавар авсан байна” гэж ярьсан. Таныг хэн тэгж гүтгэх гээд байгаа юм бэ. Хэн таныг шалгах үүрэг өгсөн гэж үзэж байгаа юм бэ. Ийм мэдээлэл хэн таньд өгсөн бэ. Тодорхой хариулт хэлж болох уу” гэж асуулаа.

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Хуулийн байгууллагад оруулсан гар хөлөөрөө дамжуулан намайг ямар нэгэн хэрэгт унагах үүрэг даалгавар өгсөн байна лээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхаас эхлээд хийж байсан ажлаас маань өө хайж байна. Дүүргийн засаг дарга байсан юм чинь заавал газар олгосон байгаа, тэрийг нь ол адилхан газрын наймаачин болго гэдэг үүрэг даалгавар өгсөн. Гэр оронд төхөөрөмж суулгасан асуудал ч гарсан. Нууцалсан материалуудыг жалганд аваачиж шатаасан хэрэг ч гарсан

    Энэ бүх хууль бус улс төрийн зорилготой эдгээр ажлуудыг олон нийтэд ил болгоно. Дараагийн УИХ-ын даргаар захирамж гаргуулж энэ асуудлуудыг шалгах ажлыг байгуулах бодолтой байгаа. О.Баасанхүү гишүүн та үүн дээр хамтарч ажиллаарай. Хуулийн байгууллагуудыг улс төрийн нөлөөнд автдаггүй болгохын төлөө ажиллана” гэж хариулсан.

    Д.Хүдэр

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ