96 настай Нобелийн шагналтан зоорийн давхартаа туршилт,судалгаагаа хийсээр сууна

Артур Ашкин нь маш жижиг хэмжээст материйг барих боломжтой өндөр хүчдэлийн лазер бүхий технологийг бий болгон, 2018 онд физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг нэгээр нэмсэн юм.

Энэхүү өндөр хүчдэлийн лазер технологийг оптик хясаа гэж нэрлэдэг.

2018 онд 96 настайдаа Нобелийн шагнал хүртсэн  Артур Ашкин нь Нобелийн шагналтнууд дунд хамгийн ахмад настан нь болжээ.

Тэрбээр өдгөө гэрийнхээ зоорийн давхарт шинжлэх ухааны туршилт, судалгаагаа үргэлжлүүлэн хийсээр байгаа гэнэ. Түүний энэ хөдөлөмөр зүтгэлийг  “өндөр настнуудад тохиолддог оюуны чадамжийн бууралтыг зогсоох” гайхалтай арга гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Ашкин 1992 онд тэтгэвэртээ гарчээ. Одоо тэрээр гялгар цаас, скотч зэргийг ашиглан жижиг, том, янз бүрийн хэмжээтэй гялгар кубуудыг өдөрт хэдэн мянгаар нь үйлдвэрлэн зоорийн давхартаа суудаг.

Тэрбээр дараачийн Нобелийн шагналд нарны эрчим хүчийг орлох хямд эрчим хүчний шийдлээр нэр дэвшихээр  ийнхүү ажилдаа оржээ.

Насан туршдаа суралцах чадвараа нэмэгдүүлж, шинэ сорилтуудтай тулгарч, тэдгээрийн учрыг тайлах нь бие насжсан ч оюун ухааныг залуу хэвээр хадгалах гол түлхүүр байх гэж түүнээс жишээ аван судлаачид ярьжээ.

Нөгөө талаас түүний амжилт 64 жилийн турш ханилсан 86 настай эхнэр Алина Ашкинтай нь холбоотой.  Ашкины амжилтын үндэс эхнэрийнх нь дэмжлэгтэй бий болсон ч байж болох юм. Судалгаагаар  гэр бүлтэй ахмад настнууд, ялангуяа эрэгтэйчүүд танин мэдэхүйн өндөр чадвартай байдаг байна.

ЭХ СУРВАЛЖ:businessinsider

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ