• “Формула-1”-ийн дараагийн улиралд “Мерседес” багийн Хэмилтон 57 сая ам.долларын цалин хөлс авна

    “Мерседес” багийн Льюис Хэмилтон “Формула 1”-ын дараагийн улиралд хамгийн үнэтэй нисгэгч болох аж. Багтай хийсэн гэрээний дагуу тэрбээр улиралд 57 сая доллар олно хэмээн Youtube сувгийн F1 WeekEnd мэдээллээ.

    Хоёрдугаарт “Феррари” багийн Себастьян Феттель 45 сая доллараар орсон байна. Дараагийн улиралд хамгийн өндөр цалинтай байх 3 дахь нисгэгч “Renault” багийн Даниэл Риккьардо (17 сая доллар) олох гэнэ.

    “Toro Rosso”-ийн нисгэгч Даниил Квят нь шинэ улиралд F-1-д уралдах цорын ганц орос байх ба 300 мянган доллар олох болно. Түүний сэлгээний нисгэгч Александер нь цалин хөлс (170 мянган доллар)-аар бүх нисгэгчдийн дунд хамгийн сүүлчийн байрыг эзэлж байна.

    М.Баяр

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ